Тоосжилт Ихтэй Болон Эвдрэл Их Үүсдэг Давааны Хучилтгүй Хөрсөн Хэсгийг Тусгай Барьцалдуулагч Бодисоор Бэхжүүлэх Туршилт, Судалгаа

Төслийн талаар:

Манай улсад зарим өндөр уул даваатай газар авто зам барихдаа дагуу налуу ихтэй хэсгийн зорчих хэсгийг хайрган хучилтаар төлөвлөж барьсан байдаг. Эдгээр хэсгүүдэд байгаль цаг уур, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөлөөгөөр авто замын суурийн гадаргуу хуурай үедээ тоос ихээр босч, нойтон үедээ хөрсний нягтрал багасч эвдрэл гэмтэл үүсдэг. Улмаар авто замын далангийн ус, чийгийн хэмжээ нэмэгдэж эвдрэл үүсэх шалтгаан болж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхдээ шинээр асфальтбетон хучилт дэвсэлгүй, үүсч байгаа тоосжилтийг багасгах, далан суурийн материалын ачаа даац, бат бэх болон хэв гажилт тэсвэрлэлтийн үзүүлэлтүүдийг сайжруулах оновчтой арга замыг онолын ба практик ач холбогдлын хүрээнд судалж лабораторийн болон талбайн сорил туршилтыг гүйцэтгэн, судална.

Хэрэгжүүлэгч байгууллага: 

IROAD институт

Санхүүжүүлэгч байгууллага:

"Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ, тухайн мэргэжлээр мэргэшсэн туршага бүхий зөвлөх баг.