• Багш:

    Баяраа Энхсайхан

  • Төрөл:

    Мэргэжлийн сургалт

Хучилтын Менежментийн Сургалт

Сургалтын талаар

Хучилтын менежмент нь авто замын үйл ажиллагаа, бүтцийн төлөв байдлын талаар мэдээлэл өгөх зорилготойгоор бүтээгдсэн систем бөгөөд ингэснээр зам эзэмшигчид хамгийн бага зардлаар авто замын хөдөлгөөнд оролцогчдод аюул саадгүй зорчих боломжийг олгодог. Мөн засвар, шинэчлэлтийн төлөвлөлт, санхүүжилтийн талаар шийдвэр гаргагчдад авто замын сүлжээний нөхцөл байдлын талаар үнэн зөв, найдвартай мэдээллээр хангахад тусалдаг. Манай улсад хучилтын менежментийн асуудал нь хучилтанд тодорхой хэмжээний харагдахуйц эвдрэл үүссэний дараа замыг голчлон стандарт аргаар засдаг реактив арчилгааг дэмждэг уламжлалтай байдаг. Сүүлийн жилүүдэд дижитал хэлбэрт шилжсэн дэвшилтэт судалгааны арга барил, түүнчлэн замын эвдрэлийн механизм, хучилтын эвдрэлийн үндсэн шалтгааныг илүү сайн ойлгосноор засвар үйлчилгээний идэвхтэй бодлого руу шилжих боломжтой болж байгаа билээ. Эдгээр бодлогуудыг ашигласнаар асуудлын үндсэн шалтгааныг тодорхойлж түүний дараа засварын ажлыг эхлүүлхэд чиглэгддэг. Ирээдүйд шинэ технологи нь хучилтыг харагдахуйц эвдрэлээс өмнө засах боломжийг олгох чиглэлрүү явж байна. Үүнийг зөв хэрэгжүүлсэн тохиолдолд жилийн хучилтын зардал нь эвдэрсний дараа зассанаас гарах зардлаас хамаагүй бага байх боломжтой болдог.

Сургалтын зорилго

Энэхүү сургалтын зорилго нь авто замын салбарт ажилладаг хүмүүст Хучилтын менежментийн системийн талаар ойлголтыг өгч хатуу хучилттай болон хайрган хучилттай замын сүлжээний ашиглалтын хугацаанд нөлөөлж буй эвдрэлийн механизм, тэдгээрийг өөр өөр технологиор хэрхэн хянах талаар илүү сайн ойлгоход туслах болно. Байгууллагууд хэрхэн илүү хэмнэлттэй, идэвхтэй засвар үйлчилгээний бодлогыг баримталдаг тухай онолын болон практик жишээг өгөх болно. Агуулга нь хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн, олон улсын сургалтын багшийн практик туршлагад тулгуурлан эх хэлнээ буулгасан гэдгээрээ давуу талтай юм.

Сургалтаас гарах үр дүн

  • Замын хөрөнгийн менежментэд хучилтын менежментийн гүйцэтгэх үүргийг ойлгох

  • Хучилтын эвдрэлийн механизм болон замын эвдрэлийн үндсэн шалтгааныг илүү сайн ойлгох

  • Замын судалгааны хуучин болон шинэ арга техник, тэдгээрийн үр дүнгийн талаар суралцах

  • Хучилтын менежментэд өдөр тутмын засвар үйлчилгээ нь эдийн засгийн хувьд ямар чухал үүрэгтэйг ойлгох

  • Багш:

    Даваажав Ганбилэг

  • Төрөл:

    Хувь хүний хөгжил

Судалгааны ажил гүйцэтгэх сургалт

Та бүхэн ажлынхаа хажуугаар өөрийн сонирхсон сэдвээр судалгаа хийх хүсэлтэй ч хаанаас мэдээлэл, эх сурвалжаа цуглуулах талаар мөн хэрхэн шинжлэх ухааны өгүүлэл бичих талаар мэдэхгүй байвал манай сургалтыг сонирхоод үзээрэй.

  • Магистр болон Докторын судалгааны ажилдаа ашиглах

  • iROAD-н судлаачидтай ойр ажиллах

  • Богино хугацаанд их мэдээлэл цуглуулж сурах

Сургалтанд хэрхэн хамрагдах вэ?

Манай сургалт нь iROAD-н оффис дээр танхимаар болон албан байгууллага, кемүүд дээр очиж зохиогдох боломжтой.

Сургалтын хөтөлбөр хэр чанартай вэ?

Манай сургалтын хөтөлбөрүүд нь олон улсын холбоонуудын багш мэргэжилтэнүүд бэлтгэсэн хөтөлбөр бөгөөд сертификаттай багш нар заах болно. 

Сургалтын төлбөр хэд вэ?

Сургалтын төлбөр нь сургалтын төрөл, цаг зэргээс хамаарч өөрчлөгддөг тул та бүхэн холбоо барих цэснээс харна уу.