Удахгүй болох сургалтууд

Манай институтээс зохион байгуулахаар төлөвлөсөн сургалтуудтай танилцах

iROAD-н Цахим сургалт

Онлайнаар хамрагдах боломжтой сургалтуудтай танилцах

Сургалтын талаар мэдээлэл авах

Сургалтын талаар мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу

  • "Инженерийн Хурдасгуур Хөтөлбөр"

  • Хувь хүний хөгжил

    Инженер техникийн ажилчдын хувь хүний ур чадварууд болох илтгэн ярих, багаар ажиллах зэрэг чадваруудыг дээшлүүлэх сургалтууд

  • Манлайллын ур чадвар

    Ирээдүйн удирдагч болохоор зорьж буй инженер, судлаачдад зориулсан бусдыг манлайлах чадварыг олгох сургалтууд

  • Мэргэжлийн ур чадвар

    Олон улсад өрсөлдөхүйц чадвартай судлаач, инженер болохын тулд эзэмших шаардлагатай мэргэжлийн ур чадварын сургалтууд

iROAD Сургалт

Олон Улсын Холбоодын Сургалтууд

Манай институтийн хамт олон нь албан ёсны багшлах эрхтэй, олон улсын сургалтын сертификаттай.  Та бүхэн сонирхож буй сургалтаа байгууллага дээрээ авах боломжтой.

Авто Замын Хучилтын Менежмент

Энэхүү сургалтын зорилго нь хучилтын менежментийн талаар олон улсын ойлголтыг өгч, авто замын сүлжээний ашиглалтын хугацаанд нөлөөлж буй эвдрэлийн механизм, тэдгээрийг технологиор хэрхэн хянах талаар ойлгоход тусална.

Дижитал Технологийг Авто Замд Ашиглах

Дэлхий нийтийн хурдацтай хөгжиж буй энэ үед авто замд технологийн дэвшлүүд болох AR, VR болон Animation хөгжүүлэлт ашиглаж инженерүүд хийж буй төслийнхөө дизайн, барилга, авто замыг бодит мэт загварчлан харуулах сургалт явагдаж байна.

Судалгааны ажлын арга зүй сургалт

Та бүхэн ажлынхаа хажуугаар өөрийн сонирхсон сэдвээр судалгаа хийх хүсэлтэй ч хаанаас мэдээлэл, эх сурвалжаа цуглуулах талаар мөн хэрхэн шинжлэх ухааны өгүүлэл бичих талаар мэдэхгүй байвал манай сургалтыг сонирхоод үзээрэй.