Институтийн тухай

Институтийн тухай

“Ай Роуд” ХХК авто замын сургалт, судалгааны институт нь шинжлэх ухаан, технологид суурилсан мэдлэг, практик ур чадварыг цогцлоох замаар салбартаа манлайлах чадвартай авто замын инженер, залуу судлаачдыг бэлтгэх, авто замын салбарын тулгамдаж буй асуудалд суурилсан судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэх, их сургууль-үйлдвэрлэл хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог холбох гүүр нь болох зорилгоор 2021 онд байгуулагдсан ба Монголын анхны хувийн авто замын судалгааны институт юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Авто замын салбарын эрэлт хэрэгцээнд тулгуурласан, асуудалд суурилсан судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэх, технологи дамжуулалт, сургалтаар хангах эрхэм зорилготой.

22

Зохион байгуулсан хурал, семинар

5

Эмхэтгэн хэвлүүлсэн мэргэжлийн ном сэтгүүлүүд

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

1. Сургалт
  • Авто замын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан менежмент, манлайллын сургалтууд

  • Олон улсын холбооноос зохион байгуулсан сертификаттай мэргэжил дээшлүүлэх сургалтууд

  • Авто замын чиглэлээр ажиллаж суралцдаг оюутан болон инженерүүдэд зориулсан цахим сургалт

2. Судалгаа
  • Авто замын барилга угсралтын дэвшилтэт технологиудыг судлах, нэвтрүүлэх;

  • Авто замын засвар, арчлалтын ажлын чанарыг дээшлүүлэх хүрээнд суурь болон хавсарга судалгааг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

  • Орон нутгийн материал, түүхий эдийг сайжруулан авто замын барилга, засвар арчлалтын ажилд ашиглах боломжийн судалгааг хийх;

3. Бусад үйл ажиллагаа
  • Хурал, семинарууд зохион байгуулах;

  • Салбарын дотоод болон гадаадын туршлага, технологи, судалгаа зэргийг багтаасан  сэтгүүлийг жил тутам эмхтгэн гаргах;