“Инновац ба энтрепренершипийн хөгжил 2023” олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.

Энхсайхан
Энхсайхан
2023-05-22
“Монголын инновацийн 7 хоног”-ийн арга хэмжээний хүрээнд iROAD институтийн ивээн тэтгэгчээр оролцсон ICIED 2023: “Инновац ба энтрепренершипийн хөгжил” олон улсын Эрдэм шинжилгээний 9 дэх удаагийн хурал 2023 оны 5 сарын 17-нд амжилттай зохион байгуулагдлаа.

"Шинэ сэргэлтийн нөхцөлд инноваци ба бүтээмж" сэдвийн дор ICIED 2023 нь инноваци, энтерпренёршипийн онол, практикийн талаарх ойлголтуудаа хуваалцахад туслах зорилготой бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нэр хүндтэй академич, эрдэмтэн, судлаач, профессор, багш, ахисан түвшний оюутнуудад хамтран ажиллах, хувь нэмрээ оруулах платформ болсон юм. Дэлхийн 19 орны 30 гаруй гадаадын зочид, дотоодын эрдэмтэд, судлаачид, профессор, багш нар, ахисан түвшний оюутнууд, мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Түүнчлэн, ICIED 2023 нь эрдэмтэд болон салбарын мэргэжилтнүүдийн дунд шинэ хамтын ажиллагааг бий болгож, санал солилцох, ирээдүйн боломжит түншлэлийг дэмжих боломжийг олгосон. Энэхүү хурал нь инноваци, бизнес эрхлэх хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг холбосноор цаашид дэлхийн хэмжээнд шинэлэг хамтын ажиллагааны замыг тавьсан юм. ICIED 2023-ийн үеэр хуваалцсан мэдлэг, хамтын ажиллагаа, гарсан санаанууд нь инновцаийн болон нийгэм эдийн засгийн хүрээний хөгжлийн тулгамдсан асуудлуудаар илтгэл хэлэлцүүлэн амжилттай өндөрлөлөө. Илүү гэрэл гэгээтэй, илүү шинэлэг ирээдүйн замыг хамтдаа засацгаая!

#ICIED2023 #MongolianInnovationWeek #Innovation #Entrepreneurship #GlobalCollaboration

Холбоотой мэдээлэл
"Зэрлэг амьтдад зориулсан гарц гармын стандартууд болон гүүрэн гарцуудын зураг төслийг танилцуулах уулзалт"-д оролцлоо
2023/09/21
Зам, Тээврийн Хөгжлийн Яам болон Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ , манай Авто замын судалгааны институтийн хамтарсан уулзалт боллоо.
2023/06/26
ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж байна
2023/06/12
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ МАНАЙ ИНСТИТУТЭЭР ЗОЧИЛЛОО
2023/06/06
Казахстан улсын тэргүүлэгч “Казахстан Авто Замын Институт (КазАДИ)” -ээр зочилсон айлчлал
2023/06/05
“Инновац ба энтрепренершипийн хөгжил 2023” олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.
2023/05/22
Зам, тээврийн дөрвөн салбарын стандартчиллын техникийн хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдлаа.
2023/05/10
ЧАНАРТАЙ ЗАМ, ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2023/04/28
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
2023/04/26