ДУУТ ДОХИОТ АВТО ЗАМ

Байгаль
Байгаль
2023-02-10

SmartLifev Pole  нь Hindustan Petroleum компанийн хэрэгжүүлж буй туршилтын төсөл бөгөөд Leo Burnett India компани санаачилж, зохион бүтээсэн.                 

Энэхүү төсөл нь "Roads That Honk" нэртэй бөгөөд энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах удирдлагын систем юм. SmartLife Pole төхөөрөмж нь утасгүй технологийн тусламжтайгаар хоорондоо холбогдож, ирж буй урсгалыг радарын системээр хянадаг. Уг төхөөрөмж орж ирж буй тээврийн хэрэгслийн хурдыг тогтоож, улмаар хоорондоо холбогдон хоёр талдаа ойртож буй тээврийн хэрэгслийг жолооч нарт дуут  дохиогоор  дохио өгдөг.

Төхөөрөмж нь 24 ГГц давтамжийн цахилгаан соронзон долгионыг дамжуулж, ойсон цахилгаан соронзон долгионы шилжилтийг хэмждэг. Хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл нь давтамжийн өөрчлөлтийг үүсгэдэг бөгөөд үүнийг Доплер эффект гэж нэрлэдэг. Тээврийн хэрэгслийн хоорондох зай өөрчлөгдөхийн хэрээр давтамжийн шилжилт нэмэгдэж, тээврийн хэрэгслийн хурдыг тооцоолоход тусалдаг аж.

Энэхүү төсөл нь одоогийн байдлаар Энэтхэг улсад хэрэгжиж байгаа бөгөөд Энэтхэг улсын ‘’Замын цагдаагийн газрын’’  мэдээлснээр 2015 онд 140,000 гаруй хүн зам тээврийн ослоор амь насаа алдсан байдаг ба  SmartLife Pole нь ашиглалтад орсны дараа ослын тоо эрс буурсан гэжээ.

Мөн Hindustan Petroleum компани ‘’Одоогоор энэ системийн ахиц дэвшил ажиглагдаж байгаа бөгөөд ойрын хугацаанд улс орон даяар илүү олон байршилд суурилуулах боломжтой’’ гэж танилцуулжээ.

Эх сурвалж: 

https://www.team-bhp.com/forum/road-safety/186427-hpcl-sound-warning-system-blind-corners.html