"iROAD-ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР"-ийн оролцогчдын цахим уулзалт

Энхсайхан
Энхсайхан
2023-01-09

#iROAD_EAP

"iROAD-Инженерийн Хурдасгуур 2022" хөтөлбөрийн оролцогчдын дүгнэлт, уулзалт 2023 оны 01-р сарын 13-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.

Манай институт нь 2022 оны 02-р сарын 07-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд авто замын салбарын залуу инженерүүдийн хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, салбартаа манлайлах чадвартай инженерүүдийг бэлтгэх, инженерийн өсөн, дэвших процессыг системтэйгээр хурдасгах зорилготойгоор "iROAD-Инженерийн Хурдасгуур 2022" хөтөлбөрийг 3 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Бид энэхүү хөтөлбөрөө дүгнэх мөн оролцогчдын нэг жилийн хугацаанд гарсан ололт амжилттай танилцах зорилгоор Инженерийн Хурдасгуур хөтөлбөрийн оролцогчдын дүгнэлт, уулзалтыг цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулах тул тус хөтөлбөрийг сонирхож буй авто замын салбарын залуу инженерүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

---

Уулзалтын цахим холбоос: https://bit.ly/3CEjgw7

Meeting ID: 882 8929 2768
Passcode: 906796