“Зам тээврийн хөгжлийн төв” төүг-тай хамртан ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын удирдлагууд манай институтээр зочлон, манай институттэй хамтран ажиллах санамж бичигт Гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа, ЗТХТ-ийн захирал Д.Оюунболд нар гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд авто замын салбарт шинжлэх ухаан, технологид суурилсан мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, авто замын салбарт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанчаар судлан асуудлыг дэвшүүлэх, хамтран сургалт зохион байгуулах, авто замын салбарын мэргэжилтэн, ИТА нарыг судалгаа шинжилгээний ажилд идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулах болно.

Холбоотой мэдээлэл