Цахим сургалтын талаар

Авто зам, гүүрийн инженер болон төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн хувьд хийж буй төслийнхөө дизайн, ландшафт, барилга, авто замыг бодит мэт загварчлан харуулах, илтгэл тавихад ашиглах шаардлага зэргийг үндэслэн дараах мэргэжлийн хичээлийг заах гэж байна. Энэхүү сургалтад програмтай харьцах, төрөл бүрийн загваруудыг хэрхэн импортлох, ажиллах, загвараа хэрхэн бэлдэж, InfraWorks-аас экспортлох, видео эдит хийдэг программруу оруулж хэрхэн танилцуулга бичлэг болох талаар заах болно.

Сургалтаас гарах үр дүн

Сургалтын төгсгөлд суралцагчид дараах чадваруудыг олж авах мөн сайжруулах боломжтой болно. Үүнд:

  • Илтгэл тавих үедээ өөрийн төслөө анимейшин хэлбэрээр харуулах

  • InfraWorks, CIVIL 3D, Adobe Premier Pro, After Effects ашиглаж сурах

  • Дэд бүтцийн төлөвлөлт

Цахим сургалт хэрхэн зохион байгуулагдах вэ?

Та бүхэн манай бэлтгэсэн онлайн хичээлүүдийг хүссэн газраасаа үзэж, ойлгомжгүй хэсгүүдээ ухрааж үзэх боломжтой.

Программ ашиглахад ямар үзүүлэлт шаардлагатай вэ?

  • Microsoft® Windows® 10 64-bit Enterprise or Pro, Microsoft® Windows® 11 64-bit
  • Хамгийн багадаа 16 GB RAM (16+ GB байвал сайн)
  • Дэлгэцний resolution 1,280 x 720 эсвэл түүнээс их

 

Цахим сургалтын давуу тал юу вэ?

Та бүхэн ажлынхаа хажуугаар, мөн хүссэн газраасаа манай сургалтад хамрагдах боломжтой. 

Та бүхэн цахим сургалттай холбоотой мэдээллийг авах бол

+976 99176348 

Дугаарт холбогдон уу