Олон улсад өрсөлдөхүйц чадвартай судлаач, инженер болохын тулд эзэмших шаардлагатай мэргэжлийн ур чадварын сургалтууд
Ирээдүйн удирдагч болохоор зорьж буй инженер, судлаачдад зориулсан бусдыг манлайлах чадварыг олгох сургалтууд
Инженер техникийн ажилчдын хувь хүний ур чадварууд болох илтгэн ярих, багаар ажиллах зэрэг чадваруудыг дээшлүүлэх сургалтууд
Манай институтийн хамт олон нь албан ёсны багшлах эрхтэй, олон улсын сургалтын сертификаттай. Та бүхэн сонирхож буй сургалтаа байгууллага дээрээ авах боломжтой.
Та бүхэн ажлынхаа хажуугаар өөрийн сонирхсон сэдвээр судалгаа хийх хүсэлтэй ч хаанаас мэдээлэл, эх сурвалжаа цуглуулах талаар мөн хэрхэн шинжлэх ухааны өгүүлэл бичих талаар мэдэхгүй байвал манай сургалтыг сонирхоод үзээрэй.
Дэлхий нийтийн хурдацтай хөгжиж буй энэ үед авто замд технологийн дэвшлүүд болох AR, VR болон Animation хөгжүүлэлт ашиглаж инженерүүд хийж буй төслийнхөө дизайн, барилга, авто замыг бодит мэт загварчлан харуулах сургалт явагдаж байна.
Энэхүү сургалтын зорилго нь хучилтын менежментийн талаар олон улсын ойлголтыг өгч, авто замын сүлжээний ашиглалтын хугацаанд нөлөөлж буй эвдрэлийн механизм, тэдгээрийг технологиор хэрхэн хянах талаар ойлгоход тусална.